A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 127

Улаанбаатар хот

ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссонтой холбогдуулан "Дүнжингарав-2014" Төвийн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хурдан морины хаврын уралдааныг Өвөрхангай аймагт 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус тус зохион байгуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА