A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ"-ний бага цолны ангилалд сар бүр олгох нэмэгдлийн хувь хэмжээ "20" гэснийг "25" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН