A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 13-ний өдөр

Дугаар 11

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Амарсайхан, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нар оролцов.

Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2-р хорооны оршин суугч, иргэн Ч.Амарсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан мэдээлэлдээ:

“Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулиар алт, зэсийн хүдэр болон баяжмалын үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулахаар зохицуулсан. Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон “хууль тогтоох” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд нийгэм, эдийн засгийн ямар ч асуудлыг зохицуулсан хууль, эрхийн акт гаргах эрхтэй ч ийнхүү батлагдаж буй хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх ёстой.

Гэтэл дээрх хуулийн “Татвар ногдуулах орлогыг тодорхойлох” гэсэн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заажээ.

Хуулийн энэхүү заалт нь үнийн өсөлтийн албан татвар ногдуулах гэж буй бүтээгдэхүүн болох “алт”-наас уул татварыг тооцож авахдаа Лондонгийн металлын бирж дээрхи 1 унци алтны үнээс 500 ам.долларыг хасч улмаар үлдэж буй орлогоос нь 68 хувийн татвар авна гэсэн үг.

Дэлхийн зах зээл дээр энэ төрлийн ашигт малтмал, өнгөт металл арилжаалдаг олон бирж байдаг ч ийнхүү Лондонгийн металлын биржийг сонгосон нь мөн дээр дурдсанчлан хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал гэж харагдахаар байгаа хэдий ч “Лондон”-гийн гэх металлын бирж нь анх байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч удаа “алт” гэх бүтээгдэхүүнийг арилжаалаагүй байна.

Нэгэнт алт арилжаалдаггүй металлын биржийг хууль тогтоогч сонгосон нь хуульд заасан 500 ам.долларыг чухам ямар ханшнаас хасах нь ойлгомжгүй болж, эцэстээ 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох боломжийг хууль зүйн хувьд хаасан гэж үзэж болно.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт нь зөвхөн хуулийг батлагдсаны дараа ч бус мөн батлагдахын өмнө тухайлбал, Улсын Их Хурлын хууль санаачлах, боловсруулах, батлах ажиллагаанд нэгэн адил хамаарах атал ийнхүү илтэд үндэслэлгүй, тооцоо судалгаагүй, хэрэгжих боломжгүй “хууль бус” гэж дүгнэж болохоор заалт оруулсан нь Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн энэхүү заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль,…нийт байгууллагын үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг мөн адил зөрчсөн байна.

Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т буй “Лондонгийн металлын бирж” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй зохицуулалт болохыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-аас ч харж болно.

Уг аргачлалд алтанд ногдуулах үнийн өсөлтийн албан татварын орлогыг тодорхойлохдоо хуульд заасан “Лондонгийн металлын бирж”-ээс бус харин Монгол банкнаас зарладаг алтны зах зээлийн дундаж үнийг баримтлахаар журамласан. Өөрөөр хэлбэл Лондонгийн металлын биржид алт арилжаалдаггүй гэдгийг Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5/1399 дугаар албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбарт тодорхой дурдсан байна.

Иймд дурдсан үндэслэлүүдийг нягтлан үзэж Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Иргэн Ч.Амарсайханаас олгогдсон итгэмжлэлийн дагуу Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцож буй Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн талаар дэлгэрэнгүй үндэслэлүүдийг дурдсан”-аас гадна Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан маргааны шаардлага, үндэслэлээ нэмэгдүүлэх тухай мэдээлэлдээ:

“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн “Хуулийн нэр томъёо” гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.4-ийн “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2; мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэснийг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9/7755 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт нь хууль санаачлагчдын зүгээс хуулийн хүрээнд нийцэж гарсан бөгөөд гагцхүү тус заалт болох “Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэсэн нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэхээсээ илүү нөхцөл байдлыг дутуу тооцоолсон эрх зүйн дутуу зохицуулалт болсон гэж үзэж байна.

2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Зарим барааны үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “дэлхийн зах зээл дээрх алтны үнэд үндэслэж Төв банк /Монгол банк/-наас зарласан 1 унци алтны үнээс ...” гэж тусгасан байгаа нь дээрх эрх зүйн зөрчилтэй байдлыг арилгахад чиглэсэн бөгөөд одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Иймд Зарим барааны үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.

Дөрөв. Монгол Банкнаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1991 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарт дэлхийн алтны зах зээлийн үнийг харгалзан Монгол банк өдөр тутам 1 грамм алт худалдан авах, худалдах гэсэн хоёр үнэ тогтоон мөрдөж байгаа талаар дурдсан байна.

Тав. Үндэсний татварын ерөнхий газраас 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2а/1721 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбарт Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 4.1.3 дахь заалтыг боловсруулахдаа Лондонгийн металлын бирж алтны үнийг зарладаггүйтэй холбогдуулан 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо хуульд зааснаас өөрөөр журамласан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн яамны 2006 оны 1/1663 дугаар дүгнэлтээр уг зохицуулалтыг хууль нийцүүлэхийг мэдэгдсэний дагуу холбогдох өөрчлөлтийг оруулсан болох, түүнчлэн Лондонгийн металлын бирж нь алт, мөнгө зэрэг үнэт металлын арилжаа эрхэлдэггүй, мөн тэдгээрийн үнэ ханшийг зарладаггүй болохыг холбогдох эх сурвалжийн хамт гаргаж ирүүлсэн.

Зургаа. Улсын Их Хурлын Тамгын газраас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын болон холбогдох байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг гаргуулсан. Эдгээр тэмдэглэлийг судлан үзэхэд 1 унци алтнаас үнийн өсөлтийн албан татвар ногдуулахдаа “Лондонгийн металлын бирж”-ийг сонгосон нь хэр үндэслэлтэй болох, уг металлын бирж алт арилжаалдаг эсэх талаар ямар нэг асуулт, хариулт явагдаагүй бөгөөд энэ талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй болох нь харагдаж байна. Харин Улсын Их Хурлын зарим нэг гишүүд тухайлбал, Ц.Нямдорж, Л.Гансүх нар хуульд ийм нарийвчилсан тодорхойлолт оруулж болох эсэх, мөн Лондонгийн бирж гэж бичих шаардлагагүй гэж хэлсэн зэрэг нь тэмдэглэлд тусгагджээ.

ҮНДЭСЛЭЛ:

Улсын Их Хурлаас 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх зарчим”-ыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Монгол банкнаас Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/1991 дүгээр албан бичгээр ирүүлсэн хариу, мөн Үндэсний татварын ерөнхий газрын 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2а/1721 дүгээр албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар болон холбогдох бусад эх сурвалжаас үзэхэд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан “Лондонгийн металлын бирж” нь алт арилжаалдаггүй болох нь тодорхой байна.

2. Улсын Их Хурал Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “Лондонгийн металлын бирж” нь алт арилжаалдаг эсэх, мөн алтны үнийн өсөлтийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо өмнөх төсөлд тусгагдсан зэстэй адил “Лондонгийн металлын биржийн үнээс... тооцно” гэж томъёолж болох эсэх талаар тухайн үед уг хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авалгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталсан байна.

3. Улсын Их Хурал Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн “Татвар ногдох орлогыг тодорхойлох” гэсэн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрхи 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж шууд заасан атал Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 4.1.3-т “Алтны үнийн өсөлтийн албан татвар ногдуулах орлогыг алтыг борлуулсан тухайн өдрийн Лондонгийн биржийн болон “Bloomberg.com” цахим хуудсаар зарлагдсан үнээс унци /31.1035 гр/ алт тутамд 500 ам.доллар хасч тодорхойлно” гэж, мөн уг аргачлалд Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар тушаалаар нэмэлт оруулан “...Лондонгийн биржийн болон “Bloomberg.com” цахим хуудас, Ройтерс агентлаг зэрэг эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн Монгол банкнаас зарласан нэг унци алтны үнээс...” гэж тус тус өөрчлөн баталсан нь нэг талаас Улсын Их Хурлын “хууль тогтоох” бүрэн эрхэд халдсан төдийгүй, нөгөө талаас хуулийн дээрхи заалт нь хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсны нотолгоо болж байна.

Түүнчилэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 131 дугаар тушаалаар дээрх аргачлалд “...Лондонгийн металлын биржээс...” гэж дахин өөрчлөн баталсан боловч өдгөө Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод ногдуулж буй албан татварыг хуулиар бус харин Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу тогтоон мөрдүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3/-т заасан “Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хассаны дараа үлдсэн орлогыг ойлгоно”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх 1 унци алтны үнээс 500 ам.доллар хасч тооцно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг; мөн дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх 3/-ын “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн заалтын үйлчлэлийг 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Улаанбаатар