A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 204

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 1,581.3 (нэг тэрбум таван зуун наян нэгэн сая гурван зуун мянган) төгрөгөөр баталсугай.

2. Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны зардалд зориулан 840.0 (найман зуун дөчин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН