A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /дүгнэлт/

2005.6.17 Улаанбаатар

Дугаар 04

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин /илтгэгч/, Н.Жанцан, Ч.Дашням, Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суугч, иргэн Ж.Батсамбуу , Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Дэмбэрэлийн бие төлөөлөгч Ш.Пэрэнлэй, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Сүхбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Нийгмийн хамгааллын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Дагвадорж, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Дашдондог нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг.Иргэн С.Батсүх гаргасан өргөдөлдөө: “2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 22 дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолд:

-1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай гэжээ.

Тогтоолын энэ заалтыг тэтгэвэрт байгаа иргэний хувьд тэтгэврийн насныхныг 1998 оноос өмнөх хойнох гэж хоёр хувааж ялгавартай хандсан бодлогын шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Яагаад гэвэл:

1. 1998 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс бол одоо өндөр настай болсон, түргэн хорогдох замдаа орсон,

2. Эдгээр хүмүүсийн ихэнх нь социалист нийгмийн үед хөдөлмөрлөж байсан, одоогийн нийгэмд онцын хэрэггүй гэж үзсэн бололтой. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах үүрэгтэй Засгийн газар маань иргэддээ ялгавартай хандаж, зарим иргэдийн эрхийг хөндөж байна. Энэ нь Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дугаар заалтыг зөрчиж байна. Иймд хянан үзнэ үү” гэжээ.

-Иргэн Ж.Батсамбуу гаргасан өргөдөлдөө: “Миний бие 1952 оноос хойш Сангийн яам, Улаанбаатар хотын захиргаа, Намын хороо зэрэг байгууллагуудад тасралтгүй ажилласан билээ.

Би 1990 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоход сарын дундаж цалин 1193 төгрөг болж, 38 жил ажилласнаар тэтгэврийг тогтоосон юм. Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор итгэлцүүрийг 100-аар тогтоож тэтгэврийн зөрүүг багасгах, тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлсэн нь төр засгаас өндөр настнуудад үзүүлж байгаа баярлууштай арга хэмжээ боллоо.

Гэтэл энэ тогтоолын II заалт нь сарын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосноос болж, миний ажил хөдөлмөр хийж авсан сарын дундаж цалин 119300 төгрөг нь тогтоолд заасан 120000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй байхад автоматаар хасч 106000 төгрөг болгож тэтгэвэр олгосноос гадна 7.5 хувиар тэтгэврийг нэмээгүй, давхар давхар хохироож байгаа нь Үндсэн хуулиар олгосон эрхээ ч эдэлж чадахгүй болсон нь гомдол гаргах гол шалтгаан болж байна.

Миний дундаж цалин 119300х72 хувиар бодоход 85896 төгрөг дээр 7.5 хувийн 5016 төгрөг бүгд 90912 төгрөгийн тэтгэвэр авах ёстой байхад 76320 төгрөгөөр тогтоож 14592 төгрөг дутуу, үүн дээр 2, 3 дугаар сард дутуу авсан 19152 төгрөг бүгд 33744 төгрөгөөр тэтгэврээ дутуу авч хохирлоо.

Мөн 1990 онд тэтгэвэрт гарснаас хойш 1994 онд тэтгэврийн хуулийг шинэчлэн баталж, мөнгөний ханш буурч бараа таварын үнэ хэдэн 100 дахин өссөнөөс болж тэтгэврийг ихээхэн дутуу өгч байгааг нөхөн олгоно гэж төр засаг 10 гаруй жил ярьсаар одоог хүрлээ.

Энэ хугацааны тэтгэврийн дутууг хамгийн бага итгэлцүүрийг 140-өөр бодоход сарын дундаж цалин 167020 төгрөг 72 хувиар, 120254 төгрөгийн тэтгэвэр авах байлаа. Үүнээс тооцоход 53365 төгрөгийг сар бүр, 3 дугаар сарын байдлаар 10 жил 3 сар буюу 123 сарын хугацаанд нийтдээ 6563895 төгрөгийн тэтгэврийг дутуу олгож ийм хэмжээгээр хохирч байна.

Тэтгэвэр авагчдын нэг хэсэг нь тэтгэврээ бүрэн авч байхад миний тэтгэврийг олон жилээр дутуу олгож хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 13, 14, Арван ёсдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7-д заасан эрхийг минь зөрчсөнөөс болж Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй олон жил боллоо.

Иймээс миний хохирсон, дутуу олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхийн тулд Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудад илтэд харшилж байгаа учир Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 22 дугаар тогтоолын II заалтыг хүчингүй болгож, Үндсэн хуулиар эдлэх ёстой эрхийг бүрэн эдлүүлэх асуудлыг Цэцийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, хурлаараа хэлэлцэн ядарч, хохирч яваа хөгшчүүл бидэнд гүн туслалцаа үзүүлэхийг хүсье.

Миний энэхүү гомдол хүсэлт нь над шиг хохирч яваа 65 мянган өндөр настны хууль ёсны эрх ашигтай шууд холбоотой учир туйлын анхааралтай хандана гэдэгт итгэж байна” гэжээ.

-Иргэн Баясгалангийн Дэмбэрэл гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын төр, засаг минь иргэн биднийгээ тэтгэвэрт гарсан он, нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхаж 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн мөнгийг дутуу олгож 10 жилийн турш бие сэтгэлийн хүнд дарамт учруулж хохироож байна. 1995 оноос өмнө нийт 250 мянган иргэд тэтгэвэр тогтоолгож тэтгэврээ дутуу авч олон тэрбум төгрөгөөр хохирсон төдийгүй тэднээс энэ хугацаанд 170 мянга нь хорвоог орхин одсон бөгөөд одоо 80 хүрэхгүй мянга нь үлджээ. Өөрөөр хэлбэл жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч насан эцэслэж байна. Тухайлбал энэ асуудлаар бидний хамт гомдоллон тэмцэж өргөдөл бичиж хөөцөлдөж явж байсан өндөр настан Бүзмаа өргөдлийнхөө эцсийн хариуг ч сонсож чадалгүй насан өөд боллоо.

Ийм учраас Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээр хуулийн дагуу хэлэлцэж зохих дүгнэлт гарган шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Бид энэ хүсэлтээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

а/ тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1998 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүст 400 мянган төгрөгөөр бодож зарим хүмүүст өндөр тэтгэвэр олгож байна. Гэтэл Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 22 дугаар тогтоолоор 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн сарын цалингийн дээд хэмжээг 120.0 мянган төгрөг болгож, олон ахмадын тэтгэврийг хасч ялгаварлан үзэж гомдоолоо.

б/1995 оноос хойших жилүүдэд тэтгэвэрт гарсан хүмүүс, тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж тэтгэврээ нэмж бодуулдаг.

Харин 1995 оноос өмнөх жилүүдэд тэтгэвэр тогтоолгосон хүмүүст тэтгэвэрт орсноос хойш ажилласан жилүүдийг тэтгэвэр бодох жилийн тоонд оруулж, тэтгэврийг нэмж олгодоггүй. Энэ бол ялгаварлан үзэж байгаагийн баримт мөн.

в/ 2005 оны улсын төсвийн хуулиар мөнгөний ханш буурч, бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулж 2005 онд цалин тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгасны дагуу эхний ээлжинд өндөр насны тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс 7.5 хувиар нэмэгдүүлсэн билээ. Гэтэл тэтгэвэр бодох итгэлцүүрийг 100 болгосноор тэтгэвэр нь нэмэгдсэн хүмүүст 7.5 хувийг олгосонгүй. Мөн л ялгаварлан үзэж хохироолоо. Уг нь дутуу олгосон тэтгэврээ нөхөн олгож нэмэгдүүлсэн тэтгэврийн дүнгээс 7.5 хувийг нэмж олгох нь хууль зүйд нийцэх байсан юм.

г/ 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон 250000 ахмадуудад сүүлийн 10 жилд ойролцоогоор 150 тэрбум төгрөгийн тэтгэврийг дутуу олгож хэлмэгдүүлсэн явдалдаа Монголын төр засаг уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой.

Дутуу олгосон тэтгэвэртээ зөрүү гэж гоё нэр өгч, тэтгэврийн зөрүүг үе шаттай, ээлж дараатай арилгана гэж хуурсаар хэдэн жил боллоо. Ийм байдлаар төр засгаас арга саам хийх аваас тэтгэврээ дутуу авч хохирсоор байгаа, одоо үлдсэн 80 шахам мянган тэтгэвэр авагчид энэ 4 жилд үхэж дуусах нь өнгөрсөн 10 жилийн үйл явц баталж байна.

Ийм учраас бидний тэтгэврийн дутууг амьд сэрүүнд минь олгож өгөхөд гүн туслалцаа үзүүлнэ үү.

Үүний тулд тэтгэвэр бодох цалинг өсгөх, индексийг 140 болгох шаардлагатай байна.

д/ одоо мөрдөгдөж байгаа өндөр насны тэтгэврийн хууль нь 1994 оны 6 дугаар сард батлагдаж 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилнэ гэж хуулиндаа заасан байдаг. Гэтэл түүхийн тодорхой нөхцөлд 10-20 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг энэ хуулиар бодож, буцаж үйлчилснээс олон хүний тэтгэврийг хасч хохироож байгаа юм. Анх тогтоогдсон тэтгэврийг одоогийн мөнгөний ханшид шилжүүлж олговол ямар нэгэн гомдолгүй шударга болохсон билээ.

Эцэст нь хэлэхэд социалист нийгмийн үед ажиллаж, тэтгэврээ тогтоолгосон олон мянган ахмадуудын эрх ашиг хохирч байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа тул Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоохыг хүсч байна. Иргэдээ социализмын ба эдийн засгийн чөлөөт зах зээлийн үед тэтгэвэрт гарснаар нь төр засаг нь ялгаварлаж боломжгүй байна” гэжээ.

Эдгээр гурван иргэний өргөдөлд дурдсан, тавьсан шаардлага, саналуудыг нэгтгэн ангилж үзвэл үндсэн 6 зүйл байна гэж үзлээ. Үүнд:

1.Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолд 1990 ба өмнөх онуудад “тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр”-ийг 100-гаар тогтоосон нь их бага байна, наад зах нь “140”-өөр тогтоох шаардлагатай.

2.Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсийг шинэ итгэлцүүрээр бодож нэмэгдүүлж гаргасан тэтгэвэр дээр 7.5 хувийг дахиад нэмэх ёстой. Гэтэл итгэлцүүрээр бодоод нэмэгдсэн дүн нь 7.5 хувь хүрч байвал тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх журмыг хэрэглэхгүй байгаа нь буруу, хуульд нийцэхгүй байна.

3.Адил албан тушаал, ижил мэргэжлээр нэг төрөл, хэлбэрийн ажил эрхэлж байсан хүмүүсийн хуучин хууль, эрх зүйн орчинд тогтоолгосон тэтгэврийн хэмжээ одоо тогтоолгож буй хэмжээ хоёр эрс зөрөөтэй байна. Өөрөөр хэлбэл хуучных нь их бага байна. Иймд үүнийг арилгах, дутуу олгогдсоныг нөхөн олгох шаардлагатай байна гэжээ. Үүнээс гадна бараа үйлчилгээний үнэ олон арав, зуу дахин өссөнтэй холбогдож тэтгэврийн худалдан авах чадвар мөн төдий чинээ унасан. Үүнийг харгалзан тэтгэврийн дутууг нөхөн олгох ёстой гэсэн санаа өргөдлүүдэд бий.

Өргөдлүүдэд эдгээр гурван зүйлийг дурьдахдаа Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7-д заасан заалтуудыг зөрчсөн гэжээ.

4.Шинэ хуулиар 20-иос дээш жил ажилласан бол илүү ажилласан жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл бодож олгох журмыг 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүст хамааруулахгүй байгааг хамааруулдаг болгох.

5.Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар хэсэгт заасан 120000 гэсэн тоо нь тэтгэвэр тогтоолгох 60 сарын дундаж хэмжээний дээд хязгаар байх утга агуулсан атал тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 60 сарын сар бүрийн цалингийн дээд хэмжээ болгон практикт буруу хэрэглэж 120.0-оос хэтэрсэн сарын цалинг энэ тоонд захируулан хасаж байгаа нь буруу байна.

6.Мөн тогтоолын 2 дугаар хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нь иргэдийг нас, тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж байна гэжээ.

Хоёр.Эдгээр өргөдлүүдтэй Засгийн газар танилцаад дараахь тайлбарыг ирүүлсэн байна. Үүнийг сийрүүлбэл:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол, нэхэмжлэл гаргасан иргэн Ж.Батсамбуу, С.Батсүх, Б.Дэмбэрэл нарын өргөдөлтэй танилцан доорх тайлбарыг хүргүүлж байна.

1.Засгийн газрын 22 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар өргөдөлд дурджээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 1995 оноос өмнө, хойно тогтоогдсон тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг дэс дараатай авахаар тусгагдсаны дагуу Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг өсгөж, иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Энэхүү тогтоолоор нийт иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1990 ба түүнээс өмнөх онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 100 дахин, 1991-2003 онуудын хөдөлмөрийн хөлсийг 50.0-1.00 дахин нэмэгдүүлэн тооцсон.

Итгэлцүүрийг шинэчлэн тогтоосноор одоо авч байгаа тэтгэвэр нь 7.5 хувиас илүү хэмжээгээр нэмэгдсэн 35.4 мянган хүний тэтгэврийн нэмэгдэлд сард 269.8 сая төгрөг, шинэчлэн тогтооход нэмэгдэл нь одоо авч байгаа тэтгэврийн 7.5 хувьд хүрэхгүй байгаа 18.9 мянган хүний тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхэд 58.1 сая төгрөг, тэтгэврийг шинэчлэн тогтооход одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс буурсан 221.7 мянган хүний тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэхэд сард 532.1 сая төгрөг нийтдээ сард 860.0 сая төгрөг нэмж зарцуулж байна.

Тогтоолыг хүчингүй болгосноор 276.0 мянган иргэний 860.0 сая төгрөгийн тэтгэврийн /нэг сарын/ нэмэгдэл олгогдохгүй болно.

2. 22 дугаар тогтоолын 2 дахь заалт ахмадуудыг оны ялгаа гарган зааглаж байна гэж үзсэн байна.

Уг заалтаар Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын дагуу Нийгмийн даатгалд шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1998 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бүх хүнд 80.0 мянган төгрөг байсныг иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 120.0 мянган төгрөгөөр тогтоосон.

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын тухай багц хуулийг 1995 оноос эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тухайн үед уг хуульд даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тусгаагүй байсан нь даатгуулагчид тэтгэвэр тогтоолгохын өмнө өндөр цалин хөлс зохиомлоор авах, аж ахуйн нэгж, байгууллагуудад ч үндэслэлгүйгээр өндөр цалин хөлс, шагнал олгуулж их хэмжээний тэтгэвэр авах сонирхлыг хөхүүлэн дэмжих хандлагатай болсон нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг зохиомлоор хүндрүүлэх бодит нөхцлийг бий болгосон юм.

Үүнээс үүдэн Улсын Их Хурлаас 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр баталсан “Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Шимтгэл ноогдуулах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ” тогтоохоор заасан. Даатгуулагчийн шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр боддог тул энэхүү дээд хэмжээ нь тэтгэврийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон гэсэн үг юм.

Энэ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргасан Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар тогтоол, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тогтоохыг Засгийн газарт даалгасны дагуу “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 80.0 мянган төгрөгөөр тогтоосон бөгөөд уг тогтоолд 1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ тогтоолоор тогтоосон дээд хэмжээнээс хэтрээгүй цалингаас нь тэтгэврийг шинэчлэн тогтоох арга хэмжээ авсны дагуу 1995 оноос өмнө тогтоогдсон бүх хүмүүст үйлчилж байсан. Энэхүү 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнөх тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 80.0 мянган төгрөг байсныг 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар 120.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхдээ тухайн үеийн хөдөлмөр хөлсний доод хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан иргэдийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ зэргийг баримталсан юм. Ийнхүү өөрчилсөн нь 80.0 мянган төгрөгөөс дээш, төгрөгийн цалин авч байсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх нөхцөл болсон.

Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж хэрэгжүүлснээр энэхүү хязгаар 120.0 мянган төгрөг болсон юм.

Нийгмийн даатгалын санг бүрдүүлэхдээ тухайн үед 120.0 мянган төгрөгөөс дээшхи цалин хөлс, орлогоос шимтгэл авдаггүй тул энэхүү дээд хэмжээнээс илүү гарсан цалин орлогоос тэтгэвэр бодох нь шударга хуваарилалтын зарчимд сөрөг нөлөөлнө.

Ийнхүү иргэдийн тэтгэвэр тогтоолгосон сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120.0 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамлаж байгаа нь 1990 оноос өмнө 1200-аас дээш төгрөгийн цалин хөлс авч байсан цөөн хүмүүсийн тэтгэврийг хязгаарлалттай тогтооход хүргэсэн тал байгаа ч 1995 оноос хойш сард 120.0 мянган төгрөгөөс дээш цалин авсан хүний тэтгэвэр бодох цалинг ч мөн энэ хязгаараас хэтрүүлэхгүй байгаа нь ахмадуудын оны ялгаа гарган зааглаж байгаа хэрэг гэж үзэхгүй байна.

Энэ заалтыг хүчингүй болговол 1998 оноос өмнө цалингаар тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийн тэтгэвэр тогтоолгох дээд хэмжээ 80000 төгрөг болж олон хүний тэтгэврийн хэмжээ буурахад хүргэнэ.

3.Иргэн Жигжидийн Батсамбуу гуайн хувьд анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлс нь 119300 төгрөг байсан. Шинэчлэгдсэн итгэлцүүрээр сар бүрийн цалинг нэмэгдүүлэхэд 60 сарын дундаж цалин хөлс нь 106000 төгрөг болсон байна.

Энэ асуудлыг нарийвчлан судалсны үндсэн дээр УНДЕГ-ын даргын 2005 оны 80 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын сангаас Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоож, нэмэгдүүлэхэд баримтлах аргачлал”-д өөрчлөлт оруулж сар бүрийн дундажийг 120000 төгрөгөөр хязгаарлаж байсныг өөрчилж 60 сарын дундаж нь 120000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Иймд Ж.Батсамбуу гуайн тэтгэврийг 119300 төгрөгийн дундаж цалингийн 72 хувиар шинэчлэн тогтоох боломжтой юм. Харин энэ нэмэгдлийн хэмжээ нь 7.5 хувиас өндөр байгаа тул дахин 7.5 хувь өсгөх боломжгүй юм.

Дэлгэрэнгүй тайлбарыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүргүүлсэн болно” гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьд ирүүлсэн тайлбараа үндэслэн дэлгэрэнгүй тодорхойлолтыг хуралдаанд өгч Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч иргэд өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж үг хэллээ.

ҮНДЭСЛЭЛ:

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар өргөдөл гаргасан иргэд, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, санал хүсэлтийг сонсож, мэтгэлцээний явцад үүссэн асуулт, хариултуудын агуулгыг нягтлан үзэж маргааныг урьдчилан шалгахад цугласан материал, мэргэжилтнүүдийн үзэл бодол, уг асуудалд холбогдолтой хууль тогтоомжууд, Засгийн газрын удаа дараагийн тогтоолууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын аргачлал, түүний өөрчлөлт зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг нягтлан нотолгооны баримтын чанартайгаар шинжлэн судалж үнэлэлт өглөө. Үүний үндсэн дээр хянавал:

1. а/ 1990 он ба түүнээс өмнөх онуудаас Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг наад зах нь 140-өөр тогтоох шаардлагатай;

б/Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсийг шинэ итгэлцүүрээр бодож нэмэгдүүлж гаргасан тэтгэврийг дахиад 7.5 хувийг нэмэх ёстой, гэтэл итгэлцүүрээр өсгөж бодоод нэмэгдсэн дүн нь 7.5 хувьд хүрч байвал тэтгэврийг 7.5 хувиар нэмэх заалтыг хэрэглэхгүй байгаа нь буруу, иймд үүнийг залруулах ;

в/Тэтгэврийн зөрүү, худалдан авах чадварын уналтаас шалтгаалж дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн олгох ёстой гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлагууд нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал биш учир хүлээн авах боломжгүй болно. Өргөдөл гаргасан иргэд энэ тухай асуудлаа төрийн зохих байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгчдийн өргөдөлд дурдсан:

а/ 1995 оноос эхлэн мөрдсөн Тэтгэврийн хуулиар 20-иос дээш жил ажилласан бол жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл олгодог журмыг 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүст хэрэглэхгүй байгааг засах;

б/ Засгийн газрын 22 дугаар тогтоолын тэтгэвэр бодох 60 сарын дундаж цалинг 120.0-аас хэтрүүлж болохгүй гэсэн агуулгыг практикт гуйвуулж тэтгэвэр тогтоолгохоор сонгож авсан сар бүрийн цалинг 120.0-аас хэтрүүлэхгүй гэсэн журмаар хасаж тайрч байгаа нь буруу байна гэсэн утгатай нэхэмжлэлийн шаардлагууд нь хууль болон тогтоолд заасан утгаараа хэрэгжиж, зарим гажуудал байсан нь засагдсан нь тогтоогдож байгаа бөгөөд үүнийг хуралд оролцогч маргааны талууд харилцан ойлголцсоныг тэмдэглэж байна.

3.Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолоор тогтоосон одоогийн тоо хэмжээг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.Нэхэмжлэгчдийн өргөдөлд дурдсан, Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан, “1998 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөлийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчиж байгаа тул хянаж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь: энэ заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгарласнаараа уг хууль гарснаасаа хойш үйлчлэх үндсэн агуулга болон сүүлийн хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээрээ иргэдийг тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж “…эрхэлсэн ажил, албан тушаал, нас…” зэрэг үзүүлэлтээр иргэдийг ялгаварлаж болохгүй, хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтуудад харшилж байна.

Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Итгэлцүүрийг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” тогтоолын тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход хэрэглэх итгэлцүүрийг тогтоосон; шинэ итгэлцүүрийг хэрэглээд тооцоход итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэх тухай заалтууд буюу Засгийн газрын 2005 оны 225 дугаар тогтоолын 1, 3, 4 дүгээр заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7 дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

2.Засгийн газрын 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн дээр нэр дурдсан 22 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна

3.Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Л.РЭНЧИН

Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДРИЙН 22 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /дүгнэлт/