A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн "... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.", Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн "... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.", Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД