A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 02 дүгээр сарын 08-ны өдөр 

Дугаар 39

Улаанбаатар хот

"ЭРҮҮЛ ХҮҮХЭД" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд "Эрүүл хүүхэд" аяныг улсын хэмжээнд зохион байгуулсугай.

2. "Эрүүл хүүхэд" аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, аяныг зохион байгуулах удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. "Эрүүл хүүхэд" аяны эхний шатны үйл ажиллагааны үр дүнг 2012 оны II дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Удирдах хороонд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР