A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 

Дугаар 182

Улаанбаатар хот

2012 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2012 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАШДОРЖ