A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАСГИЙН ГАЗРЫН “ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ ЗАСГИЙН ГАЗРЫН "ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Нямсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх Н.Тунгалаг нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан мэдээлэлдээ:

“Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ын “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах” тухай заалтыг зөрчин зөвхөн олимпийн наадамд ордог спортын төрлийн тамирчдад шагнал олгохоор хуулийг “засварласан” байдалтай гарсан нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргавал хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрх нь хязгаарлагдсан.

Өөрөөр хэлбэл Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан “...тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид Засгийн газрын мөнгөн шагнал авах” эрх, баталгаа нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд хэрэгжих боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийн “Засгийн газар ... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” тухай заалтыг зөрчиж байна.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь хуулийнхаа заалттай ийнхүү зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-ийн “Засгийн газрын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх” тухай заалтыг зөрчиж байна” гэжээ.

Хоёр.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

“Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Улсын Их Хурлаас баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан бөгөөд энэхүү тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдад хамааралгүй юм. Яагаад гэвэл Засгийн газар Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталсан тогтоол гаргахдаа бүх спортын төрөлд олговол ямар нөхцөл үүсч болохыг судлан үзсэн. Өөрөөр хэлбэл Олимпийн Харти ёсоор Олимпийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн оролцох спорт нь 4 тивийн 75-аас доошгүй оронд, эмэгтэйчүүд оролцох спорт нь 4 тивийн 50-аас доошгүй оронд, өвлийн наадамд 3 тивийн 25-аас доошгүй оронд өргөн дэлгэр хөгжсөн спорт орох боломжтой байдгийг харгалзсаны дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өргөн дэлгэр хөгжиж Олимпийн хөтөлбөрт орсон төрлүүдийг эхний ээлжинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Биеийн тамир, спортын салбарын эрхэм зорилгын нэг нь тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх явдал юм. Иймд олимпийн орсон спортын төрлийг түлхүү хөгжүүлэх, түүгээр хичээллэж амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулахыг илүү анхаарсан. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасан Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгож байгаа.

Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарснаас хойш зөвхөн 2006 онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөх, боксын тэмцээн; Дэлхийн цомын болон дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн; Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөх, хүндийн өргөлт, жудо бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн; Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөх, боксын тэмцээн; Залуучуудын Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгосон.

Манай улсад Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлтэй спортын 70 гаруй холбоо, 400 гаруй спортын клубууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор мөнгөн шагнал авах тамирчдын спортын төрлийг тодотгож заагаагүй бол дээрх холбоод, клубууд нь өөрийн спортын төрлөөр цөөхөн хэдэн орны ижил төрлийн холбоодтой хамтран тив, дэлхийн тэмцээн зохион байгуулж медальт байранд шалгарсан тамирчин бүрт Засгийн газрын мөнгөн шагнал олгохоор бол улсын төсвөөс хир хэмжээний мөнгө гарах нь тодорхой байгаа юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоос өмнө тамирчдад олгож байсан мөнгөн шагналын судалгааг харуулбал:

2001 онд олимпийн 3 спортын төрлийн 5 тамирчинд 23.7 сая төгрөгийн, олимпийн бус 3 спортын төрлийн 44 тамирчинд 93.2 сая төгрөгийн, 2002 онд олимпийн 6 спортын төрлийн 23 тамирчинд 96.2 сая төгрөгийн, олимпийн бус 12 спортын төрлийн 104 тамирчинд 175.2 сая, 2003 онд олимпийн 6 спортын төрлийн 29 тамирчинд 88.5 сая төгрөгийн, олимпийн бус 6 спортын төрлийн 89 тамирчинд 136.2 сая төгрөгийн, 2004 онд олимпийн 4 спортын төрлийн 111 тамирчинд 184.2 сая төгрөгийн шагналыг тус тус олгосон байна.

Зөвхөн 2001-2004 онд олгосон мөнгөн шагналын судалгаанаас үзэхэд нийт 874.5 сая төгрөг олгогдсоноос 603.7 сая төгрөг буюу 69.0 хувь нь олимпийн бус төрөлд амжилт гаргасан тамирчдад олгосон байна. Мөн олимпийн болон олимпийн бус төрлийн дэлхий болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон улс орныг авч үзэхэд олимпийн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30-100 орон хамрагдаж байгаа бол олимпийн бус төрлийн тэмцээнд 15-20 орон, олимпийн төрлийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15-42 орон хамрагддаг бол олимпийн бус төрлийн тэмцээнд 5-8 орон хамрагддаг нь судалгаагаар батлагдаж байна.

2001-2005 оны 9 дүгээр сар хүртэл мөрдөж байсан журмаар олгож байсан мөнгөн шагнал нь хэт хавтгайрсан, тамирчдын олимпийн төрөлд амжилт гаргах сонирхлыг бууруулсан, Биеийн тамир, спортын салбарын “тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх” зорилго алдагдах болсон зэрэг шалтгаанаас шалгуур үзүүлэлт зайлшгүй хэрэгтэй байсан нь эхний ээлжинд олимпийн төрөлд багтдаг спортын төрөлд мөнгөн шагнал олгох шаардлагатай болсон явдал юм.

Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу 2005 оноос хойш олимпийн төрөлд багтдаг спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан 66 тамирчинд 290.8 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтын дагуу тамирчдын Засгийн газраас мөнгөн шагнал авах баталгааг хангасан байна” гэжээ.

Гурав.Энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэц 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж гаргасан 13 дугаар дүгнэлтдээ:

“Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна.

2.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар ...хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна” байна гээд дүгнэлтийн тогтоох хэсэгт:

“1. Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна.

2.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын үйлчлэлийг 2007 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна.

Дөрөв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гаргасан 4 дүгээр тогтоолдоо:

“Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас баталсан тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг судалж үзвэл Засгийн газрын дээр дурдсан тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”, Жаран зургадугаар зүйлд “Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар маргаан гарвал Үндсэн хуулийн цэц хянаж дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулах”-аар тус тус зааснаас үзвэл Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харъяалагдах маргааныг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.

Тав. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Нямсүрэн, Тамгын газрын зөвлөх Н.Тунгалаг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа:

“Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа Засгийн газраас баталсан “Журам батлах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн билээ.

Нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулт, гаргасан саналыг судлан үзэхэд Засгийн газраас баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг бус Биеийн тамир, спортын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т “олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журмыг Засгийн газраас батлах,” мөн 22.2.1-д “тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид шагнал, урамшил авах эрхтэйг хуульчилсан юм.

Гэтэл Засгийн газар шийдвэрээ зөвхөн олимпийн наадмын тоглолтод багтдаг спортын төрлөөр уралдаан, тэмцээн, наадамд амжилт гаргасан тамирчдад урамшил олгож байхаар явцууруулан, хуулийн үзэл баримтлалыг зөрчиж гаргасан байна гэж Улсын Их Хурлын гишүүдийн олонхи үзжээ.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасны дагуу энэ асуудлыг Засгийн газар өөрөө, эсхүл Улсын Их Хурал хэлэлцэж хүчингүй болгох ёстой байтал, Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан явдал Цэц өөрт нь үл харьяалагдах маргааныг хянан шийдвэрлэсэн байна гэж Улсын Их Хурал үзэж энэ үндэслэлээр 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарган “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно.

Үүнд нэмж тайлбарлахад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй” гэж зааснаас үзэхэд Засгийн газраас баталсан 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргааныг Үндсэн хуулийн цэц хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэжээ.

Зургаа. Иргэн С.Эрдэнэчимэг дээрх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд хандаж 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа:

1.Үндсэн хуулийн цэц Засгийн газрын “Журам батлах тухай” 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаарх маргааныг хянаж дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын 2007 оны 4 дүгээр тогтоолд “…Үндсэн хуулийн цэц өөрт нь үл харьяалагдах маргааныг шийдвэрлэсэн байх тул…” гэсэн нь үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэцээр харьяалагдан шийдвэрлэгдэх маргаануудыг нэр заан тогтоосон байх бөгөөд иймд Засгийн газрын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх нь Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн.

Харин Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох асуудлыг Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан субъектүүд хүсэхгүй бол маргаантай асуудлыг эрх бүхий субъектүүд Цэцэд хандан шийдвэрлүүлэх, Цэц асуудлыг авч хэлэлцэн дүгнэлт гаргах эрх үүргийг хязгаарлах гэсэн шинжтэй байна.

2.Улсын Их Хурлын тогтоолд “…Засгийн газрын тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна” гэж Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн үндэслэлийг хүлээн зөвшөөрчихөөд “Үндсэн хуулийн цэцийн…13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн нь ойлгомжгүй байна.

3.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарсан 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи 1 жил 6 сарын хугацаанд хохирсон иргэд, байгууллагын удаа дараагийн санал шаардлага, Цэцийн дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн ч тогтоолыг хүчингүй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хүсэл зориг Улсын Их Хурал, Засгийн газарт өнөөг хүртэл үгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн 2/220 дугаар албан бичигт “Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж байгаа…” гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үл ойшоон 2007 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс үйлчлэл нь зогсч түдгэлзүүлсэн тогтоолыг баримталж Үндсэн хууль бусад хуулиудын холбогдох заалтуудыг үргэлжлүүлэн зөрчиж иргэд, байгууллагуудыг хохироосоор байгаа төрийн албан тушаалтнуудын хуулиас гадуур дур зоргын үйлдэл болж байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар “Журам батлах тухай” Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”; мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна.

2.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д зааснаар Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлэхээр харъяалуулсан байдаг. Засгийн газрын аливаа шийдвэр хууль зөрчсөнөөрөө Үндсэн хуульд нийцэхгүй байх, эсхүл шууд Үндсэн хуультай зөрчилдсөнөөрөө Үндсэн хуульд нийцэхгүй байх асуудлын аль аль нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасан Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх тухай маргаанд хамаарах учиртай.

Иймд Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байх тул Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН “ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2007 оны 3 дугаар сарын 07-ны өдөр  Улаанбаатар