A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 230

Улаанбаатар хот

ЭМНЭЛЭГ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ /Төмөр замын/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хорооны 5 дугаар хуралдаанаас тус нийгэмлэгийн балансад байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авч тухайн орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР