A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАСГИЙН ГАЗРЫН “ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЗАСГИЙН ГАЗРЫН "ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ" 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

13.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар оролцов.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Эрдэнэчимэг Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан мэдээлэлдээ:

“Засгийн газраас 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах” гэсэн заалтыг зөрчин зөвхөн олимпийн наадамд ордог спортын төрлийн тамирчдад шагнал олгохоор хуулийг засварласан байдалтай гарсан нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргавал хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрх нь хязгаарлагдаж, улмаар Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 болон Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн шийдвэр болж байна.

1.Дээрхи тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасан “...тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчид Засгийн газрын мөнгөн шагнал авах” эрх, баталгаа нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдын хувьд хэрэгжих боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийн “Засгийн газар ... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” тухай заалтыг зөрчиж байна.

2.Биеийн тамир, спортын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь хуулийнхаа заалттай ийнхүү зөрчилдөж байгаа нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-ийн “Засгийн газрын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх” тухай заалтыг зөрчиж байна.

3.Уг тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтуудыг засварлаж өөрчилсөн байдалтай гарсан нь “Хуульд өөрчлөлт оруулах тухай” Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг Засгийн газар зөрчсөн шинж чанартай байна.

4.Мөн олимпийн наадамд ордог, ордоггүй гэдэг хандлага байдлаар спортын салбарынхныг эрхэлсэн ажил, сонгосон спортын төрлөөр нь ялгаварлан үзэх байдал бий болгосон нь олимпод ордоггүй спортын төрлийнхний хувьд сонирхлынхоо дагуу спортын төрлөө сонгон хөдөлмөрлөх, үр шимийг нь үзэх, хөдөлмөрөө үнэлүүлэх тэдний хууль ёсны эрхийг хязгаарлаж “эрхэлсэн ажил, мэргэжлээрээ ялгаварлагдан гадуурхагдахгүй байх” тухай Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2, “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх аятай нөхцлөөр хангагдах, хөдөлмөрөө үнэлүүлэх” тухай Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтуудыг тус тус зөрчиж байна.

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу энэхүү тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, олимпийн бус төрлийнхний зөрчигдсөн эрхийг сэргээх, учруулсан хохирлыг арилгуулах талаар Засгийн газарт бүтэн жил санал, хүсэлт, шаардлага тавьж ирсэн ч асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа учраас асуудлыг шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Иймд Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байгаа Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоолыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан тайлбартаа:

“Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Улсын Их Хурлаас баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан тогтоол юм. Афины олимпийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2001 оны 187 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгох тухай журам батлагдсан боловч Афины олимпийн тоглолт дууссан, Биеийн тамир, спортын тухай хууль батлагдсантай холбогдуулан дээрх 187 дугаар тогтоолыг хүчингүй болгох шалтгаан болсон.

Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын агуулгыг хэт хавтгайруулан Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн мэтээр үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь олимпод ордоггүй спортын төрлийн тамирчдад хамааралгүй юм. Яагаад гэвэл Засгийн газар Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталсан тогтоол гаргахдаа бүх спортын төрөлд олговол ямар нөхцөл үүсч болохыг судлан үзсэн. Өөрөөр хэлбэл Олимпийн Харти ёсоор Олимпийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн оролцох спорт нь 4 тивийн 75-аас доошгүй оронд, эмэгтэйчүүд оролцох спорт нь 4 тивийн 50-аас доошгүй оронд, өвлийн наадамд 3 тивийн 25-аас доошгүй оронд өргөн дэлгэр хөгжсөн спорт орох боломжтой байдгийг харгалзсаны дүнд дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн өргөн дэлгэр хөгжиж Олимпийн хөтөлбөрт орсон төрлүүдийг эхний ээлжинд хамруулахаар шийдвэрлэсэн.

Биеийн тамир, спортын салбарын эрхэм зорилгын нэг нь тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх явдал юм. Иймд олимпид орсон спортын төрлийг түлхүү хөгжүүлэх, түүгээр хичээллэж амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулахыг илүү анхаарсан. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол болон түүгээр баталсан “Мөнгөн шагнал олгох журам” нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1, Засгийн газрын тухай хуулийн 30.6, 30.8 дугаар заалтууд болон Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тэдгээрт нийцүүлэн гаргасан учир хэлбэр, агуулгын хувьд хууль зөрчөөгүй. Түүнчилэн тогтоолыг гаргахад мэргэжлийн хуульчид, агентлаг, яам, Засгийн газрын түвшинд хянан үзсэн.

Улсын Их Хурлаас олгосон бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын тухай хуулийн 30.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтуудад нийцүүлэн Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор “Мөнгөн шагнал олгох журам” баталсан нь Засгийн газар үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан учир бүхэлдээ Үндсэн хуулийн ямар ч заалтыг зөрчөөгүй, харин ч Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа болно.

Иргэн С.Эрдэнэчимэгийн бичсэн зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл, заалтыг зориудаар эсвэл андуу ташаа ойлгосон мэтээр утга агуулга гаргасан байгаа учир Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байгаа юм” гэжээ.

Гурав.Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн сайд А.Отгонболд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

“Засгийн газар Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно” гэж Засгийн газрын тухай хуулийн 30.2-т заасны дагуу Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2005 оны 208 дугаар тогтоолоор “Мөнгөн шагнал олгох тухай” журам баталж түүгээрээ “олимпийн наадамд орох спортын төрөл” гэж тодотгосон нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоосон гэж үзэх үндэстэй байна.

Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дүгээр заалтад заасан Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад мөнгөн шагнал олгож байгаа.

Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол гарснаас хойш зөвхөн 2006 онд Оюутны дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Дэлхийн цомын аварга шалгаруулах буудлагын тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн, Оюутны дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Ази тивийн хүндийн өргөлтийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн, Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн, Залуучуудын Азийн аварга шалгаруулах боксын тэмцээн, Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгосон.

Манай улсад Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй спортын 70 гаруй холбоо, 400 гаруй спортын клубууд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор мөнгөн шагнал авах тамирчдын спортын төрлийг тодотгож заагаагүй бол дээрх холбоод, клубууд нь өөрийн спортын төрлөөр цөөхөн хэдэн орны ижил төрлийн холбоодтой хамтран тив, дэлхийн тэмцээн зохион байгуулж медальт байранд шалгарсан тамирчин бүрт Засгийн газрын мөнгөн шагнал олгохоор бол улсын төсвөөс хир хэмжээний мөнгө гарах нь тодорхой байгаа юм. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоос өмнө тамирчдад олгож байсан мөнгөн шагналын судалгааг харуулбал,

2001 онд олимпийн 3 спортын төрлийн 5 тамирчинд 23.7 сая төгрөгийн, олимпийн бус 3 спортын төрлийн 44 тамирчинд 93.2 сая төгрөгийн, 2002 онд олимпийн 6 спортын төрлийн 23 тамирчинд 96.2 сая төгрөгийн, олимпийн бус 12 спортын төрлийн 104 тамирчинд 175.2 сая, 2003 онд олимпийн 6 спортын төрлийн 29 тамирчинд 88.5 сая төгрөгийн, олимпийн бус 6 спортын төрлийн 89 тамирчинд 136.2 сая төгрөгийн, 2004 онд олимпийн 4 спортын төрлийн 111 тамирчинд 184.2 сая төгрөгийн шагналыг тус тус олгосон байна.

Зөвхөн 2001-2004 онд олгосон мөнгөн шагналын судалгаанаас үзэхэд нийт 874.5 сая төгрөг олгогдсоноос 603.7 сая төгрөг буюу 69.0 хувь нь олимпийн бус төрөлд амжилт гаргасан тамирчдад олгосон байна. Мөн олимпийн болон олимпийн бус төрлийн дэлхий болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон улс орныг авч үзэхэд олимпийн төрлийн дэлхийн аваргын тэмцээнд 30-100 орон хамрагдаж байгаа бол олимпийн бус төрлийн тэмцээнд 15-20 орон, олимпийн төрлийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 15-42 орон хамрагддаг бол олимпийн бус төрлийн тэмцээнд 5-8 орон хамрагддаг нь судалгаагаар батлагдаж байна.

2001-2005 оны 9 дүгээр сар хүртэл мөрдөж байсан журмаар олгож байсан мөнгөн шагнал нь хэт хавтгайрсан, тамирчдын олимпийн төрөлд амжилт гаргах сонирхлыг бууруулсан, Биеийн тамир, спортын салбарын “тамирчдын амжилтыг олимпийн түвшинд хүргэх” зорилго алдагдах болсон зэрэг шалтгаанаас шалгуур үзүүлэлт зайлшгүй хэрэгтэй байсан нь эхний ээлжинд олимпийн төрөлд багтдаг спортын төрөлд мөнгөн шагнал олгох шаардлагатай болсон явдал юм.

Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалтыг хэрэгжүүлж, биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах үүргээ биелүүлж байна. Иймд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчөөгүй болно.

2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг хэрэгжүүлж байна гэж үзэж байна.

Тухайлбал, Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн шагнал олгох тухай журам”-ын дагуу 2005 оноос хойш олимпийн төрөлд багтдаг спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан 66 тамирчинд 290.8 сая төгрөгийн мөнгөн шагнал олгосон нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 22.2.1 дэх заалтын дагуу тамирчид Засгийн газраас мөнгөн шагнал авах гэсэн баталгааг хангасан байна. Иймд Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн болох нь дараахь үндэслэлээр тогтоогдож байна.

1.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-ийн “Олимпийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах”; мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д “тамирчин олимпийн наадам, дэлхий, тивийн аварга болон улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлбэл Засгийн газраас мөнгөн шагнал... авах” гэсэн заалтыг “олимпод багтах спортын төрөл”-өөр гэж явцууруулж, мөн олимпийн бус төрлөөр дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль авсан тамирчны хуульд заасан шагнал авах эрхийг хассан байна.

2.Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоол Биеийн тамир, спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг зөрчсөнөөрөө Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/-ийн “Засгийн газар... хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шинжтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 208 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна.

2. Засгийн газрын 2005 оны 208 дугаар тогтоолын үйлчлэлийг 2007 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАСГИЙН ГАЗРЫН “ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” 2005 ОНЫ 208 ДУГААР ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот