A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийн/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 138

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх "ДЦС-4" ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО маркийн турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийн жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ