A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 01

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхболд, өргөдөл гаргагч иргэн Ц.Банзрагч, Б.Үнэнбат нар оролцлоо.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Банзрагч, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Үнэнбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2-ын “.../Ерөнхий сайд/... “ гэсэн хэсэгт Монгол Улсын Засгийн газраас гаргасан захиргааны актыг Захиргааны хэргийн шүүх магадлан хянаад, тус хуулийн 8.1.2-т заасны дагуу хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч болохоор заажээ. Энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэсэн 38 дугаар зүйлийн 1, “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчиж байгаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд,

“Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг Улсын Их Хурал /хууль тогтоох/, Засгийн газар /гүйцэтгэх/, Шүүх эрх мэдэл гэсэн хуваарийн дагуу эрх мэдлийн салаа мөчир болгон тус тусад нь бүрэн эрхийг зааглан тодорхойлсон. Энэхүү хуваарилалт нь эрх мэдлийн салаа мөчир бүрт Үндсэн хуулиар хязгаарлал тогтоож буйн илэрхийлэл бөгөөд эрх мэдлүүд нь бие биенээ тэнцвэржүүлж, улс төр, эрх зүйн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд ямар нэгэн логик зөрүү үүсэхгүйгээр зохион байгуулагдах ёстой гэж үзэж байна.

Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан нь Засгийн газрын шийдвэр болох Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгох эрх бүхий байгууллагыг шууд тодорхойлсон заалт бөгөөд үүнтэй адил зохицуулалтыг Үндсэн хуулийн бусад зүйл, заалтуудаас харж болно. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно”, мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэжээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх гэсэн Үндсэн хуулийн байгууллагууд буюу эрх мэдлийн харилцан зааг хязгаар, эрх хэмжээ, хариуцлагыг Үндсэн хуульд хуульчлан тогтоож өгсөн заалт юм.

Дээрх байдлыг нотлон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1, 4.1.6 нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2/02 дугаар дүгнэлт гаргаж, улмаар уг хуулинд Улсын Их Хурал өөрчлөлт оруулжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь хэсгийн “.../Ерөнхий сайд/...” гэсэн нь мөн хуулийн 4.1.1 дэх /Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/02 дугаар дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас хүчингүй болгосон/ хэсгийн заалтын нэгэн адил Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай нийцэхгүй байгаа тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2 дахь заалтын “.../Ерөнхий сайд/...” гэснийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна.

Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэсний дагуу захирамжид Ерөнхий сайд, сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг хамтын шийдвэр бөгөөд Ерөнхий сайдын захирамж нь Засгийн газрын шийдвэр юм.

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “...Засгийн газрын шийдвэр...”, мөн Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд “...Засгийн газрын шийдвэр...” гэж тус тус заасан бөгөөд зарим маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол сүүлийн үед гарах болсон нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуулинд нийцээгүй, ... хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн заалт мөн адил зөрчигдөхөд хүргэж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.2-т тусгагдсан “.../Ерөнхий сайд/...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй тус тус зөрчилдөж байгааг хянан үзэж, Үндсэн хуульд нийцүүлэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсъе” гэжээ.

Хоёр.Иргэн Ц.Банзрагч, Б.Үнэнбат нар 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:

1.Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохынх нь хувьд түүний шийдвэр хуульд нийцээгүй тохиолдолд хүчингүй болгох эрх бүхий субъектыг тусгайлан тогтоосон. Улсын Их Хурал, Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдвэр шийдвэрлүүлж болох нь нээлттэй.

Хууль тогтоогчоос Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахаар хуульчилсан нь Үндсэн хуулиар тусгайлан тогтоосон Засгийн газар, Улсын Их Хурлын эрх хэмжээнд халдсан хэрэг болж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээг Үндсэн хуулиар олгоогүй гэж үзэж байна.

Ер нь, төрийн дээд байгууллагуудын шийдвэрийн халдашгүй байдлын хүрээ буюу “дархлаа” гэж байдаг. Засгийн газар нь шийдвэрээ хууль биелүүлэх зорилгоор хуульд нийцүүлэн гаргадаг ба тэр нь тодорхой хувь иргэнд шууд чиглэх биш улс орны тодорхой хүрээ, салбарт үйлчлэхээр гардаг. Тэр утгаараа Засгийн газар, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч зэрэг байгууллагын шийдвэрийн дархлаа, баталгаа нь нийтийн ашиг сонирхол байдаг. Хэрэв Засгийн газар үнэхээр хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргавал Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, улс төрийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн: “1.Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.

2.Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана” гэснээр тодорхойлогдож байна. Тэрчлэн Ерөнхий сайд тодорхой хувь этгээдийн ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргадаггүй нь “Ерөнхий сайдын бүрэн эрх” гэсэн Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлээс тодорхой байгаа билээ.

2.Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй гэж иргэн, хуулийн этгээд үзвэл Засгийн газарт өөрт нь, эсхүл Улсын Их Хурлын гишүүнд буюу шууд Улсын Их Хуралд өөрт нь хандан шийдвэрлүүлэх эрх Үндсэн хууль, бусад хуулиар иргэдэд нээлттэй юм. Хэрэв хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Улсын Их Хуралд хүлээлгэсэн байна. Үүнээс гадна, Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг үндэслэн Засгийн газрын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэцэд хандан шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой юм.

3.Монгол Улсын иргэн Засгийн газрын хууль бус шийдвэрийн талаар Засгийн газар, Улсын Их Хурал, Үндсэн хуулийн цэц /Цэц өөрөө шүүх/-д гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй байгаа тул Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх хязгаарлагдсан гэдгийг зөвшөөрөх боломжгүй байна, нөгөө талаас, бидний өргөдлийн агуулга нь эл үндсэн эрхийг хязгаарласан тухай биш, харин Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулиас гадуур журмаар хүчингүй болгох эрхийг захиргааны шүүхэд олгосон тухай асуудал юм.

4.Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж зааснаас харахад Ерөнхий сайдын захирамж нь хамтаар гаргаж буй Засгийн газрын шийдвэр юм.

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалт нь нэгдүгээрт, төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага болох Засгийн газарт гаргасан алдаагаа өөрөө засах боломж олгож байгаа, хоёрдугаарт, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас Засгийн газрын гаргасан алдааг залруулах явдлыг зохицуулсан зүйл гэж үзэж байна.

Өргөдөл гаргагч нар өргөдөлдөө төрийн эрх мэдлийг хууль тогтоох /Улсын Их Хурал/, гүйцэтгэх /Засгийн газар/, шүүх эрх мэдэл гэсэн салаа мөчирт хуваарилан тодорхойлсон талаар дурдахдаа шүүх эрх мэдлийг засгийн гурван салааг хооронд нь тэнцвэржүүлэгч хүч болдог талаар анхаарахыг хүссэнгүй.

Захиргааны аливаа байгууллага зөвхөн хуулиар олгосон бүрэн эрхийн дотор шийдвэр гаргаж байна. Харин хүний эрхийн хүрээнд хөндлөнгөөс оролцож, хуулийг өөрчилж ч, зөрчиж ч болохгүй юм.

Ийнхүү дэлхийн улс орнуудад захиргааны шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд /хөндлөнгийн/ шүүхийн хяналт тогтоож, хэрэг маргааныг шийдэж, улмаар хүний эрхийг хамгаалах, байгууллага, албан тушаалтнаас хууль ёсыг сахин биелүүлэхэд чиглэсэн механизм болгох явдал түгээмэл байна. Шүүхийн хяналт бол захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай процессийн эрх зүйн хэлбэр мөн бөгөөд ийнхүү хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын /нэг талаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нөгөө талаас иргэн, хуулийн этгээд/ тэгш байдлыг хангаж байна.

Практик дээр иргэний гаргасан гомдлын дагуу Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байсан тохиолдол нэг ч гараагүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны хууль бус гэж үзэж байгаа актын талаархи нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргахын өмнө гомдлоо тухайн байгууллага, албан тушаалтныг харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлж байхаар хуульчилсан билээ. Улсын Их Хурал нь гомдол, маргаан хянан шийдвэрлэдэг байгууллага биш учраас иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хянан барагдуулах боломжгүй юм.

2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй” гэсэн заалтыг иш үндэс болгож, улмаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Үндсэн хууль бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” гэсэн наймдугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлан гадуурхалтгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй...” гэсэн хорин зургадугаар зүйлийн заалтуудыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдаас гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэх тухай асуудлыг хуульчилсан билээ.

Хэрэв Монгол Улсын Ерөнхий сайдаас гаргасан захиргааны хууль бус акттай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн байдал нь тохирохгүй гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасныг баримтлан Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрхтэй билээ.

3. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ"... үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ. Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн”.

Мөн Үндсэн хуулийн Дөчинтавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргана”, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж тус тус заажээ. Үүнээс үзэхэд Ерөнхий сайдын захирамж заавал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудлаар гарах шаардлагагүй байна.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын захирамж нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр /захиргааны акт/ болж байна. Иймд иргэн, хуулийн этгээд хууль бус захиргааны акттай холбоотой нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “/…Ерөнхий сайд…/” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1; Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 2/02 дугаар дүгнэлтдээ “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан” гэсэн 4 дүгээр зүйлийн “...дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн 1 дэх хэсгийн 4.1.1-д “Монгол Улсын Засгийн газар” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж заажээ.

2.Дээрх дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-ийн “Монгол Улсын Засгийн газар” гэснийг хүчингүй болгосон байна.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1-д “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж заажээ.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын тухай хууль болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн холбогдох заалт ёсоор Засгийн газрын шийдвэрт тогтоол, захирамжийг хамааруулан ойлгоно.

5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-ын “/...Ерөнхий сайд.../” гэсэн заалтад уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь заалт нэгэн адил хамаарч байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжаас гадна амаар буюу бичгээр захиргааны акт, мөн түүнчилэн эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г явуулж болохоор хуульчилсан тул дээрхи хуулийн 4.1.2-т заасан “/...Ерөнхий сайд.../” гэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “/…Ерөнхий сайд…/” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1; Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар