www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Авлигын эсрэг хуулийн 10.4, 14.1-д заасан хугацааг 2007 оны хувьд дор дурдсанаар мөрдсүгэй:

1/хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хугацааг 6 дугаар сарын 15-ны дотор;

2/хөрөнгө, орлогын мэдүүлэг хэвлэн нийтлэх хугацааг 3 дугаар улиралд.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ