www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам,


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны  даргын 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 511 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам, Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг/

1998 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 886
Монгол улсын Засгийн газрын 1998 оны 146 дугаар тогтоолыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, “Хувьчлагдах үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг”-ийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. “Хувьчлагдах дуусаагүй болон ашиглалтгүй байгаа барилга байгууламжийн барилгын ажлын тоо хэмжээ тооцох, үнэлэх журам”-ын дагуу үнэлж Төрийн өмчийн хорооны хуралдаанд энэ оны 1 дүгээр улиралд багтаан оруулж шийдвэрлүүлэхийг Жижиг аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн хувьчлалын газар /Ц.Сайнбаяр/-т даалгасугай.
                                                         ХОРООНЫ ДАРГА                                                           З.ЭНХБОЛД                                                           ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                                 Б.ШИНЭБААТАР
                                               2003 оны 05 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2052 дугаарт бүртгэсэн.