www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах журам/


МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТОГТООЛ

Төрийн өмчийн хорооны 2012 оны 04 сарын 19-ний өдрийн 196 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах журам/

1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 772
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 35 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооноос ТОГТООХ нь:
1. "Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Хувьчлалтай холбогдож гарах зардлын төсвийг хувьчлагдах аж ахуйн байгууллага бүрээр баталж, түүний зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг Өмч хувьчлалын газар /Ц.САЙНБАЯР/-Т даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Төрийн өмчийн хорооны 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
                                     ХОРООНЫ ДАРГА                                                                        З.ЭНХБОЛД                                      ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                                     Б.ШИНЭБААТАР
                                       1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 1107 дугаарт бүртгэсэн.