www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /СХЗГ-ын 2014.12.09-ний А/384-р хүчингүй болгосон/


/СХЗГ-ын 2014.12.09-ний А/384-р хүчингүй болгосон/

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт/

2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр                                                                                                                                                                    Улаанбаатар хот

Дугаар 06
“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалт, баталгаажуулалт хоорондын хугацаа, нэгж хэмжүүр шалгах хугацааны нормыг хавсралтаар баталсугай.
2. Хууль эрхийн хэмжилзүй, эталоны газар /З.Ганболд/-т даалгах нь:
а/ Улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн жагсаалтын мөрдөлтөд байнгын хяналт тавьж, аж ахуйн нэгж, байгууллагыг арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах.
б/ Уг жагсаалтын нэгж хэмжүүр шалгах хугацааны нормыг 2008 онд шинэчлэх арга хэмжээний төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.
3. Энэхүү тушаалыг Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /П.Тунгалаг/-т үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан төвийн даргын 2007 оны 69 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                   ДАРГА Г.ГАНТӨМӨР
Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2946 дугаарт бүртгэсэн