www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тушаал хүчингүй болгох тухай


ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ Тушаал хүчингүй болгох тухай
2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 45
“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Засгийн газрын 2003 оны 08 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:
Геодези, байр зүйн зургийн фондын мэдээллээр нийтэд үйлчлэхтэй холбогдсон харилцааг 2003 оны “Журам батлах тухай” 156 дугаар тушаалаар зохицуулсан тул Улсын Геодези, зураг зүйн газар /хуучнаар/-ын даргын 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Фондын үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” 24 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                       ДАРГА                                                               Ш.БАТСҮХ
                                             Улсын бүртгэлийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2699-рт бүртгэв.