www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 123
“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн, хүчин төгөлдөр хугацааг сунгуулах, шилжүүлэх, барьцаалсныг бүртгүүлэх, талбай буцаан хүлээлгэж өгөхтэй холбоотой өргөдлүүдийн маягтыг /К-1-ээс К-16/, хүлээн авсан тухай Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн тодорхойлолтыг /КХ-1-ээс КХ-8/, зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтын маягтуудыг /КШ-1-ээс КШ-4/, үйл ажиллагаанд хэрэглэх дотоод хяналтын хуудасны маягтуудыг /ГУУКХ-1-ээс ГУУКХ-8/ хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Хоёр. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн дэвтэр загварыг /БД-1/, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүртгэлийн дэвтрийн загварыг /БД-2/, тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний өргөдлийн бүртгэлийн дэвтрийн загварыг /БД-3/, татгалзсан өргөдлийн бүртгэлийн дэвтрийн загварыг /БД-4/ хавсралтаар баталсугай.
Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Ашигт малтмал газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 35 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
Дөрөв. Батлагдсан маягтууд, дэвтрүүдийг үйл ажиллагаандаа хэрэглэж, мөрдөж ажиллахыг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс / Л.Даваацогт /-т үүрэг болгосугай.
Тав. Энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын хэлтэс / Б.Түвшинжаргал / -т даалгасугай.
ДАРГА Д.БАТХУЯГ