www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хатуу тооцоо багаж, хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам/


ТӨМӨР ЗАМЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хатуу тооцоо багаж, хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам/
2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 103
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9, 8.4, Төмөр замын тээврийн тухай хуулийн 25.4-ийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Хатуу тооцоо багаж, хэрэгслийг ашиглах болон хүлээлцэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, хяналт тавьж ажиллахыг Төмөр замын Тээврийн хяналтын алба /Х.Лхагвасүрэн/-д даалгасугай.
ДАРГА Т.БАТБОЛД