www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ГТЕГ-ын даргын 2016 оны 02 сарын 24-ний А/43 дугаар тушаалаар хүчингүй/


ГТЕГ-ын даргын 2016 оны 02 сарын 24-ний А/43 дугаар тушаалаар хүчингүй

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Чөлөөт бусийн горим хэрэгжүүлэх журам /

2009 оны 04 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 153
Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Чөлөөт бусийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Чөлөөт бүсийн захирагч, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээний загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д. Баасан /-т үүрэг болгосугай.
3.Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2009 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 04 дүгээр сарын 15 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
                       ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 3012 дугаарт бүртгэсэн