www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.“Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам/


МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.“Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам/
2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 38/02
1975 оны ТИР Конвенцийн 9 дүгээр хавсралтын II.3 заалтыг хэрэгжүүлж Үндэсний зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулсан Монгол Улсын Гаалийн ерөнхий Газрын дарга, Автотээвэрчдийн үндэсний Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс (Ч.Энхтуяа), Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгийн ТИР хэлтэс (О.Бадамсэд)-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаалыг 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
          ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА              АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
                          Х. БААТАР                                                                                                         Ц. ТОГТМОЛ
2004 оны 2 дугаар сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2418 дугаарт бүртгэсэн