www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам/


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам/
2008 оны 11-р сарын 11-ний өдөр                                                                                                                                                 Улаанбаатар хот

Дугаар 735
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам“-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратеги төлөвлөлт, эрх зүй, хамтын ажиллагааны газар /Л.Дэлгэрбаяр/-т даалгасугай. 
                          ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ