www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ БАНКНЫ ДОТООД ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 12 дугаар сарын 29 Улаанбаатар хот

Дугаар 623
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны дотоод хяналтын үйл ажиллагааны үлгэрчилсэн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Банк нь дотоод хяналтын үйл ажиллагаандаа мөрдөх заавар журмыг энэхүү үлгэрчилсэн журмыг загвар болгон боловсруулж, 2001 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанкинд хянуулж, бүртгүүлэхийг банкуудын Гүйцэтгэх захирлуудад даалгасугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал), Тамгын газар (Л.Мандал)-т даалгасугай.
                                                     ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                             О.ЧУЛУУНБАТ