www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАНКНЫ ТАТАН БУУЛГАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ БАНКНЫ ТАТАН БУУЛГАХ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2000оны 12 дугаар сарын 29 Улаанбаатар хот

Дугаар 627
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн банк байгуулах зөвшөөрлийг нь хүчингүй болгосон банкуудад хяналт тавих зарчмыг тогтоох зорилгоор ТУШААХ нь:
1. "Банкны татан буулгах комиссын үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай.
                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                       О.ЧУЛУУНБАТ