www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ВАЛЮТ СОЛИХ ЦЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЦУЦЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ ВАЛЮТ СОЛИХ ЦЭГИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЦУЦЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 7 дугаар сарын 23 Улаанбаатар хот

Дугаар 322
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2001 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Валют солих цэгийн зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 627 тоот тушаалаар батлагдсан "Валют солих цэгийн үйл ажиллагааг зохицуулах журам", "Валют солих цэгийн нягтлан бодох бүртгэлийн журам"-ыг хүчингүйд тооцсугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай.
                                                   ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                         О.ЧУЛУУНБАТ