www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ВЕКСЕЛИЙГ ТӨЛБӨР ТООЦООНД ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ ВЕКСЕЛИЙГ ТӨЛБӨР ТООЦООНД ХЭРЭГЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
1998 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 153/180
Төлбөр тооцооны шинэ хэрэгслэл нэвтрүүлэх зорилгоор Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Векселийг төлбөр тооцоонд хэрэглэхтэй холбогдуулан банкны болон аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлд зохих нэмэлт оруулахыг Монголбанкны Мөнгөний бодлогын газар /Д.Болдбаатар/, Хяналт шалгалтын газар /Б. Лхагвасүрэн/, Сангийн яамны Бүртгэл магадалгааны хэлтэс /н. Батжаргал/-т даалгасугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд тогтмол хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг Монголбанкны Мөнгөний бодлогын газар /Д.Болдбаатар/, Хяналт шалгалтын газар /Б.Лхагвасүрэн/, Сангийн яамны санхүүгийн хянан байцаах газар /н.Энхтөр/-т тус тус үүрэг болгосугай.
                                                  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                  Ж.ҮНЭНБАТ