www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2001 оны 10 дугаар сарын 4 Улаанбаатар хот

Дугаар 461 
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 15, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төв банкны үнэт цаасны журам"-ыг шинэчлэн баталж 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс мөрдсүгэй.
2."Төв банкны үнэт цаасны журам"-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1998 оны 135 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ журмын дагуу үнэт цаасны арилжааг зохион байгуулах, бүртгэл тооцоо, автоматжуулалтын асуудлыг шийдвэрлэхийг Мөнгөний бодлого, судалгааны газар (Б.Энххуяг), Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар (Б.Лхагвасүрэн)-т үүрэг болгосугай.
4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналтын газар (Ц.Цолмон)-т үүрэг болгосугай.
                                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                       О.ЧУЛУУНБАТ