www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧ НАРТ ХУВААРИЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СЗХ-ны 2018 оны 271-р тогтоолоор хүчингүй болгосон/


/СЗХ-ны 2018 оны 271-р тогтоолоор хүчингүй болгосон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

ДААТГАЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЧАДААГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ДААТГАГЧ НАРТ ХУВААРИЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                         Дугаар 336                                     Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. “Даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагч нарт хуваарилах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Даатгалын газар /С.Ганболд/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газарт тус тус даалгасугай.
ДАРГА                                     Д.БАЯРСАЙХАН

Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авав.
Хууль зүй, дотоод хэргийн яам