www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ /СЗХ-ны 2018 оны 212 дугаар тогтоолоор хүчингүй болсон/


/СЗХ-ны 2018 оны 212 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

“ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                                Дугаар 331                               Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.”Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам “-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Даатгалын газар /С.Ганболд/, олон нийтэд мэдээлэхийг Тамгын газарт тус тус даалгасугай.
ДАРГА Д. БАЯРСАЙХАН
Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авав.
Хууль зүй, дотоод хэргийн яам