www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ЗАГВАР” БАТЛАХ ТУХАЙ /СЗХ-ны 2018 оны 212 дугаар тогтоолоор хүчингүй болсон/


/СЗХ-ны 2018 оны 212 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

“ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ЗАГВАР” БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                                  Дугаар 332                            Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.4 дэх заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.”Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Даатгалын газар /С.Ганболд/, олон нийтэд мэдээлэхийг Тамгийн газарт тус тус даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Шийдвэрийн улсын нэгдсэн санд 2011 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авав.
Хууль зүй, дотоод хэргийн яам