www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
2005 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2005 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 8 дугаар сарын 24-ний өдөр .
Улаанбаатар хот

Дугаар 176

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2005 онд хувьчлах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг 1 дүгээр, "2005 онд өөрчлөн байгуулалт хийх болон хувьчлалын бэлтгэл хангуулах хуулийн этгээдийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Энэхүү тогтоолыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ