www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
2000 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2000 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ
2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2000 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/2001 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2/Монгол Улсын 2001 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл;

3/Төрөөс 2001 онд баримтлах мөнгөний бодлогын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Монголын Үндэсний радио, телевизийн тухай хуулийн төсөл;

5/ Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төсөл;

6/Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл;

7/Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох болон нэн даруй устгах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид нэгдэн орох тухай;

8/Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай хуулийн төсөл;

9/Санхүүгийн хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл;

10/Дипломат албаны тухай хуулийн төсөл;

11/Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл;

13/Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төсөл;

14/Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл;

15/Авилгалын эсрэг хуулийн төсөл;

16/Байгаль орчны төлөв байдлын тухай тайлан;

17/Аюултай хог хаягдлыг зайлуулахад зөвшөөрөл олгох тухай хуулийн төсөл;

18/Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүд;

19/Бусад.

2.Намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн Засгийн газраас санаачлах хуулиудын төслийг даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг намрын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ