www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
5 ТӨГРӨГ, 1000 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 5 ТӨГРӨГ, 1000 ТӨГРӨГНИЙ ДЭВСГЭРТИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛД ТООЦОХ, ГҮЙЛГЭЭНД ГАРГАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 69

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Мөнгөн тэмдэгтийн хэв загварыг батлах тухай" Улсын Бага Хурлын 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолын дагуу хэвлэгдсэн "5 төгрөг", "1000 төгрөг"-ийн дэвсгэртийг Монгол Улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцсугай.

2.Бэлэн мөнгөний гүйлгээний байдал, хэрэгцээг харгалзан Банкны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "5 төгрөг", "1000 төгрөг"-ийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг Монголбанк (Д.МОЛОМЖАМЦ)-д зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ