www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ АВИЛГАЛЫН ЭСРЭГ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 14

Авилгалын эсрэг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1/Авилгалын эсрэг хуульд Засгийн газрын холбогдох шийдвэрийг нийцүүлэх;

2/Авилгалын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маягт, журмыг 1996 оны 6 дугаар сарын 1-ний дотор баталж мөрдүүлэх;

3/төрийн байгууллагуудыг нэгдсэн байруудад байрлуулах боломжийг судлан шийдвэрлэх зэргээр энэ хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг 1996 оны 3 дугаар улиралд багтаан дуусгах.

ДАРГА Н.БАГАБАНДИ