www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АВИЛГАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ АВИЛГАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БУЦААХ ТУХАЙ

2006 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 50

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 17.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Засгийн газраас 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Авилгалаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан “Авилгалын эсрэг амлалт” өгөх асуудал нь Төрийн албаны хуулиар нэгэнт зохицуулагдсан байх тул төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ