www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хориглосугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ