www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхийлөгчийн 2017 оны 126-р зарлигаар хүчингүй болгосон/


/Ерөнхийлөгчийн 2017 оны 126-р зарлигаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 349
Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
1.Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрэмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлд, Төрийн ёслолын цэргийн цагаан тугийн дүрмээс бүх цэргийн Хар сүлд, Бүх цэргийн Хар сүлдний бэлэгдлийн тайлбар гэсэн хэсгийг хасаж, хүчингүй болгосугай.
                                                                         МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                 Н. ЭНХБАЯР
 

/2013 оны 14-р зарлигаар батлагдсан нэмэлтийг тусгав./