www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр зарлигаар хүчингүй болсон

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР

1991 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр                                                                   Дугаар 01                                                                                                 Улаанбаатар хо

ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ТАНГАРАГ БАТЛАХ ТУХАЙ

БНМАУ-ын Дипломат ажилтны тангаргийг дор дурдсанаар баталсугай.
БНМАУ-ын ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ТАНГАРАГ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн би,
Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төрийг эрхэмлэн, улсын нууцыг чандлан хадгалж явахаа төрийнхөө сүлдэнд сүсэглэн тангараглая.
Миний бие өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн өмнө бүхий л хариуцлагыг хүлээх болно.
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ