www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ “Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай

2010 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 24

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

2.“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ