www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрэм/


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрэм/
2002 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 39
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Зарлиг болгох нь:
1.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 132 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ