www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ЗАРЛИГТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ  ОРУУЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон.  

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр                                                                  Дугаар 104                                                                                                 Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ЗАРЛИГТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ  ОРУУЛАХ ТУХАЙ

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 27 дугаар зарлигийн хавсралтаар баталсан
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм”-ийн Гуравдугаар бүлгийн 3.1 дэх хэсгийн “…Шагналын тасаг гэсэн үндсэн бүтэцтэй” гэсний дараа “харъяандаа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй”, Долоодугаар бүлэгт “7.23. Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлнө” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон.