www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ ЗАРЛИГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон.  

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр                                                                     Дугаар 55                                                                                               Улаанбаатар хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ ЗАРЛИГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ  

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц батлах тухай” 26 дугаар зарлигийн хавсралтын зарим зүйлд өөрчлөлт оруулж, хавсралтаар баталсугай.
2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаар зарлигийн хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ