www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журам/
2002 оны 12 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 193
Монгол Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан "Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн гурвын 9 дэх хэсгийн "б"-д заасныг үндэслэн Зарлиг болгох нь:
Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих үндэсний зөвлөлийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ