www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам/
2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар 32
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:  
1. “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 57 дугаар зарлигийн 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ