www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам /


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам /
2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 149
1. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн "Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Уг зарлиг батлагдсантай холбогдуулан 1996 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр зарлигийг хүчингүйд тооцсугай.
3. Энэ зарлигийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ