www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн цол олгох журам/


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн цол олгох журам/
1995 оны 11дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 222
1.Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн "Цагдаагийн цол олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ зарлигийг 1995 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ