www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АЛБАДАН ЭМЧЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ АЛБАДАН ЭМЧЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 152/188

“Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай” Монгол Улсын хуулийн 11.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. ”Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох эмнэлгийн дүгнэлт гаргах журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлтийн маягтын загвар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар /Ш.Жаргалсайхан/, Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/ нарт даалгасугай.

       ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД         УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

                   Т.ГАНДИ                                                        М.АЛТАНХУЯГ

                                                          2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 2562 дугаарт бүртгэсэн