www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон/


Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 7 сарын 01-ний А-194 тоот тушаалаар хүчингүй болсон

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 139

"Байгаль орчныг хамгаалах тухай" Монгол улсын хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.2009 онд судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах байгалийн нэн ховор ургамлын дээд хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн ховор ургамлын дээд хэмжээг 2 дугаар хавсралтаар, Эмийн болон хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн элбэг ургамлын дээд хэмжээг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.ЭНХБАТ/-Т даалгасугай.

                       САЙД Л.ГАНСҮХ

                   Улсын бүртгэлд 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3063 дугаарт бүртгэгдсэн