www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм /


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ / Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм /
2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 12

Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Дээд боловсрол эзэмшүүлэх экстернат хэлбэрийн сургалтын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Дээд боловсролын экстернат сургалтын дүрэм” баталсан Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1996 оны 39 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                        САЙД                 А.ЦАНЖИД

                                       2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2412 дугаарт бүртгэсэн